Милан-Кортинагийн өвлийн Олимпын тэмцээн албан ёсоор эхэллээ
2026 оны өвлийн Олимпын наадмын тэмцээн кёрлингийн холимог хосын төрлөөр албан ёсоор эхэллээ. Лхагва гарагт буюу өчигдөр Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад кёрлингийн холимог хосын төрлийн дөрвөн тоглолт болж, Швед-Өмнөд Солонгос /10:3/, Канад-Чех /10:5/, Эстони-Швейцар /7:9/, Их Британи-Норвегийн /8:6/ багууд өрсөлджээ. Өнөөдөр кёрлингийн тэмцээн үргэлжилж, эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээний хэсгийн шат Швед-Герман, Итали-Франц, АНУ-Чех, Финланд-Канад багуудын тоглолтоор эхэлнэ. Мөн сноубордын "биг-эйр" төрлийн финалд өрсөлдөх тамирчид тодорно. XXV Өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслол Милан хотын Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд хоёрдугаар сарын 6-нд буюу маргааш болно.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


































































Сэтгэгдэл