Дайнд өртсөн орнуудад 100 тэрбум хүртэлх ам.долларын санхүүжилт олгоно

Aдмин / Гадаад мэдээ

Дэлхийн банк Ойрх Дорнодын дайны улмаас хүнд нөхцөлд орсон улс орнуудад ирэх 15 сарын хугацаанд 80-100 тэрбум ам.долларын санхүүжилт олгох боломжтой гэж тус банкны ерөнхийлөгч Ажай Банга мягмар гарагт мэдэгджээ. Энэхүү хэмжээ нь тус банкнаас “COVID-19” цар тахлын үеэр үзүүлсэн 70 тэрбум ам.долларын санхүүжилтээс давж байгааг тэрбээр дурдсан байна.

Түүний хэлснээр, тус банк ойрын саруудад хямралын эсрэг хариу арга хэмжээ авах механизмын хүрээнд 20-25 тэрбум ам.доллар гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр улс орнууд өмнө нь батлагдсан хөтөлбөрүүдийн санхүүжилтийн 10 хүртэлх хувийг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө татан авах боломжтой болох ажээ. Мөн одоо хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн зориулалтыг өөрчлөх замаар зургаан сарын хугацаанд дахин 30-40 тэрбум ам.доллар гаргах боломжтой гэж А.Банга мэдэгджээ.

Мягмар гарагт мөн Олон улсын валютын сан (ОУВС) дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ. Үүнд дайны улмаас эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ огцом өссөн нь голлон нөлөөлсөн бөгөөд цаашид эдийн засгийн өсөлт саарч, инфляц нэмэгдэж болзошгүй байгааг анхааруулсан байна.

“Хэрэв Ойрх Дорнодын мөргөлдөөн ойрын долоо хоногуудад дуусвал дэлхийн эдийн засаг уг дайнаас үүдэлтэй цочролоос харьцангуй хурдан сэргэх боломжтой. Харин дайн сунжирч, зуны турш үргэлжилбэл нөхцөл байдал улам дордоно” гэж ОУВС-гийн Гүйцэтгэх захирал Кристалина Георгиева мэдэгджээ.

Г.ЭНХ-ОД


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.