Энэ 7 хоногт Монгол Улсад

Aдмин / Орон нутаг

2026 оны хоёрдугаар сарын 9-нөөс 15-нд болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатарт:

2 дугаар сарын 9-нд: Сар шинийн баяр зориулсан өсвөрийн бөхийн барилдаан монгол бөхийн өргөөнд болно.

2 дугаар сарын 9-12-нд: УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

2 дугаар сарын 10-нд: Авлигын төсөөллийн индексийг олон нийтэд албан ёсоор зарлана.

2 дугаар сарын 10-нд: Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан болно.

2 дугаар сарын 11-нд: "Үндэсний Ногоон Лав" хөтөлбөрийн танилцуулга Төрийн ордонд болно.

2 дугаар сарын 11-нд: Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн начин, харцага цолтнуудын барилдаан болно.

2 дугаар сарын 11-15-нд: Л.Н.Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийг УДЭТ-ын тайзнаа толилуулна.

2 дугаар сарын 12-нд: Сар шинийн баярт зориулсан бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд оролцсон шатрын тэмцээн болно.

2 дугаар сарын 12-нд: Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.

2 дугаар сарын 12-нд: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно.

2 дугаар сарын 13-нд: Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын босгон дээр "Торгоны хээ-2026” ардын дуун цэнгүүн Соёлын төв өргөөнд болно.

2 дугаар сарын 12-15-нд: "Хувь заяаны хүлээс" уянгын драмын жүжиг Монгол Улсын Хүүхэлдэйн театрт үзэгчдийн хүртээл болно.

2 дугаар сарын 14-нд: Сар шинийн баярт зориулсан бөхчүүдийн шагайн харвааны тэмцээн болно.

2 дугаар сарын 14-нд: УДБЭТ-ын уран бүтээлчид “Дон Кихот” балетыг тайзнаа тоглоно.

2 дугаар сарын 15-нд: Сар шинийн хүчит бөхийн барилдаанд оролцох аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн эрхийн барилдаан болно.

2 дугаар сарын 15-нд: Тусгаар тогтнолын ордонд “Хаан Жангар” тууль хайлна.

-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд 2 дугаар сарын 16-ныг хүртэл гарна.

-Төрийн албаны 2026 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 17-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд гарна.

-Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Монголын Үндэсний музейд “Мандала бурхан шашны төв”-ийн тэргүүн, “Монгол Их цам” төслийн удирдагч, С.Батбаярын хувийн цуглуулгаас дээжлэн монголчуудын морин соёлын бэлгэдэл, шүтээнийг цогцоор нь харуулсан “Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэнг гуравдугаар сарын 1-нийг хүртэл олон нийтэд толилуулна.

-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт:

2 дугаар сарын 9-нд: Өвөрхангай аймагт “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно.

2 дугаар сарын 9, 10-нд: Өвөрхангай аймагт сийлбэрч Н.Одхүүгийн нэрэмжит "Өвөрхангайн урчууд-2026" үйл ажиллагаа болно.

2 дугаар сарын 9, 10-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Цагаан сар-2026” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа гарна.

2 дугаар сарын 11-нд: Сэлэнгэ аймагт Ардын дуу бүжгийн "Сэлэнгийн долгио" чуулгын “Сар шинийн эгшиглэн” ардын дуун цацал тоглолтоо толилуулна.

2 дугаар сарын 13-нд: Хэнтий аймагт Тэмээний баяр болно.

Хилийн чанадад:

2 дугаар сарын 14-нд: БНСУ-ын Пусан хотод Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Монгол түмний хаврын их баяр цагаан сарыг угтан “Дөрвөн бэрх” Монголын үндэсний хаврын баяр наадам болно.

-Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн 2 дугаар сарын 22-ныг хүртэл гарна.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.