“Монгол Улсын түүх” бүтээлийн зохиогчдод батламж гардуулна

Aдмин / Орон нутаг

2026 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

Дэлхийн радиогийн өдөр тохиож байна

09:00 цагт: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно.

10:00 цагт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг ХЗДХЯ-нд болно.

12:00 цагт: Орхон аймагт зэсийн овоолго ашигладаг “Зэс-Эрдэнийн хувь” компанийн талаар хувьцаа эзэмшигчид Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

13:00 цагт: Монгол Улсын Консерваторийн циркийн тэнхимээс эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

14:00 цагт: “Чингис хааны тал нутагт дэлгэрсэн бурхны шашин соёл” номын нээлт МУИС-ийн I байранд болно.

15:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар бүтээж буй “Монгол Улсын түүх” (I-XXX боть) бүтээлийн редактор, зохиогчдод батламж гардуулах ёслол ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт болно.

18:00 цагт: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна.

18:30 цагт: Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын босгон дээр "Торгоны хээ-2026” ардын дуун цэнгүүн Соёлын төв өргөөнд болно.

19:00 цагт: Л.Н.Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийг УДЭТ-ын тайзнаа толилуулна.

19:00 цагт: "Хувь заяаны хүлээс" уянгын драмын жүжиг Монгол Улсын Хүүхэлдэйн театрт үзэгчдийн хүртээл болно.

-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд энэ сарын 16-ныг хүртэл гарна.

-Төрийн албаны 2026 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

-"Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд гарна.

-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч С.Мөнгөнзулын “Торгоны зам” бие даасан үзэсгэлэн “Б Контемпорари” арт галерейд энэ сарын 28-ныг хүртэл гарна.

-"Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-Италийн Милан хотод "Милано-Картино-2026" Өвлийн олимп болж байна.

-Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл гарна.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.

Орон нутагт:

Говьсүмбэр: “Язгуур өв” ардын урлагийн тоглолт болно.

Хэнтий: Тэмээний баяр болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.