Европын комиссын тэргүүн дайны 4 жилийн ойгоор Киевт хүрэлцэн ирлээ

Aдмин / Гадаад мэдээ

Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен хоёрдугаар сарын 24-ний мягмар гаргийн өглөө, Орос Украинд халдан довтолсны дөрөв дэх жилийн ойгоор Киев хотод хүрэлцэн ирлээ.

Тэрээр X нийгмийн сүлжээндээ “Европын Холбоо Украин улсын шударга тэмцлийг тууштай дэмжсээр байх болно гэдгийг онцлон харуулахын тулд ирлээ” хэмээн бичжээ.

Фон дер Ляйен мөн Украин ард түмэн болон түрэмгийлэгч талд хандан “тодорхой дохио” өгөхийг хүссэнээ илэрхийлж, “Бид энх тайван сэргээгдэх хүртэл ухрахгүй. Энх тайванц Украин улсын нөхцөлөөр” гэж мэдэгдсэн байна.

Дайнаас хойшхи арав дахь айлчлал

Энэ нь дайн эхэлснээс хойш Урсула фон дер Ляйений Киевт хийж буй арав дахь айлчлал юм. Тэрбээр 2019 оноос Европын комиссыг удирдаж байгаа бөгөөд энэ удаад Европын зөвлөлийн дарга Антониу Коштагийн хамтаар иржээ.

Кошта “Оросын бүрэн хэмжээний түрэмгийлэл үргэлжилсэн энэ аймшигт дөрвөн жилийн хугацаанд асар их зориг, тэсвэр хатуужил гарган тэмцэж, Оросын цэргийг зүүн тийш шахан ухрааж, өнөөдөр ч фронтын шугамыг баатарлагаар хамгаалсаар буй Украин ард түмэнд хүндэтгэл үзүүлмээр байна” хэмээн мэдэгджээ.

Түүнчлэн тэрбээр Украин улс Европын Холбоонд элсэх замдаа тууштай ахиц гаргаж буйг онцлоод, “Дайны байдалтай улс ийм өргөн хүрээтэй шинэчлэлийг хэрэгжүүлж, гишүүнчлэлийн үйл явцад урагшилж чадсан нь үнэхээр гайхалтай” гэж хэлсэн байна.

Ёслол, уулзалтууд

ЕХ-ны удирдлагууд Украины нийслэлд болох төв эмгэнэлийн ёслолд оролцож, мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах аж. Энэ тухай Европын комисс мэдээлжээ. Мөн Оросын цохилтод өртсөн эрчим хүчний объектод зочлох төлөвлөгөөтэй байгаа аж.

Дайны нөхцөл байдал

Орос улс Украин руу 2022 оны хоёрдугаар сарын 24-нд халдан довтолж, хууль ёсоор сонгогдсон засгийн газрыг түлхэн унагах, өргөн уудам газар нутгийг эзлэх зорилго тавьсан. Дөрвөн жилийн дараа Оросын арми Украины нутаг дэвсгэрийн ойролцоогоор 20 хувийг эзлэн түрэмгийлсээр буй.

Энэхүү мөргөлдөөний улмаас олон зуун мянган цэрэг, энгийн иргэд амь үрэгджээ. Энэ мягмар гарагт Европын парламент Украин дахь дайнд зориулсан тусгай хуралдаан явуулж буй аж.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Энэ авгай Украйнд баяр тэмдэглэх гэж очсон бололтой. [103.57.92.167] 2026-02-24 18:31:30

2027 онд дайны 5 жилийн ойгоор нь онцлог тоотой баяр учир ЕХ-ны дарга нараас гадна Европын орнуудын өчнөөн тэргүүнүүд очиж ёстой ёслол төгөлдөр өргөнөөр тэмдэглэх юм байнадоо. Кх!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.