Чөлөөтийн "Шилдэг-8"-ын анхдугаар тэмцээн эхэллээ
Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг-8"-ын анхдугаар тэмцээн Орхон аймгийн Эрдэнэт хотын “Хангарьд” ордонд эхэллээ.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 74, 97 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 68 кг-ын жин дэх урьдчилсан болон хагас шигшээ, медалийн төлөөх барилдаанууд явагдана.
Энэ удаагийн тэмцээний үеэр дотоодын шилдэг тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр олимпын зургаан жингээр хүч сорих юм.
Тус тэмцээнийг “ТВ9”, “МNB”-ийн “Sport” сувгаар шууд дамжуулалж байна.






























































Сэтгэгдэл