ГЕГ: Турк улсаас ирсэн нэгэн иргэн биедээ 12.2 килограмм алтан эдлэл нууж улсын хилээр нэвтрэхийг оролдсон
Гаалийн ерөнхий газраас (ГЕГ) өнөөдөр мэдээлэл хийж, 2026 оны эхний хагас жилийн зөрчил шалгалт болон Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ажиллах хуваариа танилцууллаа.
ГЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Мөнх-Амарын мэдээлснээр, гаалийн байгууллага эхний 6 сард 2,000 гаруй зөрчил илрүүлсний 50 орчим хувь нь татвараас зайлсхийх, 23 хувь нь хориглосон, хязгаарласан барааг хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэл байжээ.
Илэрсэн томоохон зөрчлүүд:
- Улсын хилээр 1.6 кг алт хууль бусаар гаргахыг завдсан хэргийг бие даан илрүүлсэн.
- Турк улсаас ирсэн иргэн биедээ 12.2 кг алтан эдлэл нууж оруулахыг завдсаныг хураасан.
- Тусгай зөвшөөрөл шаарддаг, чихрийн шижингийн II хэлбэрийн инсулин тариаг арилжааны зориулалтаар их хэмжээгээр хууль бусаар оруулж ирснийг илрүүлсэн. Гаалийн байгууллагаас эмчийн зааваргүй хууль бус эм тарианы худалдаанаас сэрэмжлэхийг анхааруулав.
Наадмын өдрүүдийн зохион байгуулалт:
Баяр наадмын амралтын өдрүүд болох 7 дугаар сарын 10-20-ны хугацаанд гаалийн газар, хороодод "хариуцлагатай жижүүр" ажиллаж, гаалийн бүрдүүлэлтийг тасралтгүй, шуурхай гүйцэтгэнэ.

































































Сэтгэгдэл