Хүүхэд, эмэгтэйчүүддээ нохой шиг дээрэнгүй ханддагийг “Urban Talk”-ын нөхөд батлаад өглөө

Aдмин / Нүүр

Өнчин охидыг бараг л биеийг нь үнэлүүлж, том хүний кинонд тоглуулан өөрийн дураар ашиглах тухай цахим сүлжээнд ярьсан “Ur­ban Talk” шоу нэвтрүүлгийн нөхдийг нийтээрээ үзэн ядаж байна.

“Энэ бол бага насны охидыг садар самуунд уруу татах, хүн худалдаалах гэх хэргийг завдсан үйлдэл тул гэмт хэрэг мөн шүү. Өнөөдөр үйлчилж буй Эрүүгийн хуульд ийм заалт байгаа” гэдгийг хуульч өмгөөлөгч Л.Баттогтох хэлсэн. Цагдаагаас албан ёсоор мэдэгдэл гаргасан. Мөн Боловсролын сайд Л.Энх-Амгалангаас аваад улстөрчид ч байр сууриа илэрхийлсэн. Уг асуудал Монголын нийгэмд ингэж өндрөө авлаа. Энэ бол маш зөв зүйл мөн. Гэхдээ энэхүү үйл явц нь үнэн чанартаа монголчуудын хүүхэд, эмэгтэйчүүддээ нохой шиг дээрэнгүй ханддагийн, тэднийг хүн биш мэтээр үздэгийнх нь илэрхийлэл юм.

Бид хүүхэд, эмэгтэйчүүддээ, мөн ахмад настнууддаа ямар хэрцгий, огтоос хүндэтгэлгүй хүйтэн ханддаг билээ. Дагавар охиноо бага балчраас нь аваад бараг айлын хүн болтол нь хүчирхийлнэ, цагдаад хэлбэл ална гэж сүрдүүлнэ. Бүр төрсөн үрээ ч хүчирхийлнэ. Найз бүсгүйгээ, гэргийгээ зодно, хүчирхийлнэ. Саяхан Өмнөговийн зэрлэг араатны үйлдлийг бүгд санаж байгаа. Салсан эхнэртэйгээ сүүлийн удаа уулзъя гэж гуйж гуйвшин уулзаад хөдөө аваачиж яаж тамлав. Хэвлий рүү нь төмөр лоом хүртэл шургуулж, хүний санаанд оромгүй хэрцгий үйлдэл гаргаж тамласан.

Сүүлийн үед ажлын байрны бэлгийн дарамт хэрээс хэтэрсэн. Төрийн алба, хууль шүүхийн ажилчид нь хүртэл бэлгийн дарамт үзүүлдэг. Цагдаа нь насанд хүрээгүй охидыг бүлэглэн хүчирхийлдэг, ийм араатан шиг улс орон шүү дээ, бид. Түүний нэгэн илэрхийллийг л шоу нэвтрүүлгийн залуучууд ярилаа.

Ер нь кинонд тоглуулна гээд охидыг хүчирхийлдэг, бэлгийн дарамт үзүүлдэг зүйл захаасаа аваад байгаа. Хошин урлагийн жүжигчдийн нэр ус зөндөө л яригддаг. Тэр бүгдийг бид гаргадаггүй, одоо гаргах цаг нь болсон. Монголчууд хүүхдэдээ, эмэгтэйчүүддээ хайртай, тэдний эрхийг дээд зэргээр хангадаг соёлт улс орон болох ёстойг энэ үйлдэл сайтар харууллаа.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Ө.Манлай


Сэтгэгдэл

зочин [103.212.118.47] 2026-07-20 22:14:38

ямар муухай хүмүүс вэ тэриэмэгтэй ч юучивднэ ёстой ханилсанаар нь шинж гэж ямар үнэн үг вэ???? ийм муухай хүмүүс урлагт байна гэхээр үнэхээр ой гутаж байнаа урлагийнхан арай л дэндүү бузартжээ мхамгийн муухай хүмүүс урлагт ордог болчихжээ. Күйээ тэр Учрал ямар муухай хүүр вэ??? Задаа угаасаа л олигтой амьтадын үр удам бишдээиёстой л мах барагдахад богтос ахлана гэгч л болсон болохоос тэдний гэр бүл үхсэн ацны мундаг жүжигчид байхөвдээ нохой ох

Зочин [202.72.243.182] 2026-07-20 15:58:10

комедигийнхнийг сайн хүнлэг ухаантай гэж боддог хүмүүс байна уу

Зочин [188.162.248.232] 2026-07-20 12:44:58

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.