З.Мэндсайхан: Хүнсний нөөцийг бэлтгэх агуулах, зоорь бэлтгэх ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Сангийн сайд З.Мэндсайхан: Энэ намар нөөцийн махыг бүрдүүлэхдээ нийслэлтэй хамтран Хөдөө аж ахуйн биржийн цахим бүртгэлтэй хослуулан бүртгэлийн системийг төгөлдөршүүлнэ. Шаардлагатай хүнсний нөөц бүрдүүлэх агуулах, зоорьтой ААН-д эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлнэ. Нэмээд хүнсний нөөцийг бэлтгэх агуулах, зоорь бэлтгэх ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгоно. Нөөцийн махыг цахим системд бүртгэж, ил тод болгосноор,
Мах бэлтгэлийн явц, нөөцийн үлдэгдэл ил тод болно
Хөнгөлөлттэй зээл аваад зориулалтын бусаар зарцуулдаг байдал арилна
Хүртээмж нэмэгдэж, өрсөлдөөн бий болно
Иргэд агуулах, үйлдвэрүүдээс махаа шууд худалдан авна
Малчид системээр дамжуулан эцсийн хэрэглэгчид борлуулна-
Төр нөөцийн мах бэлтгэж, зах зээлд тодорхой бус байдал үүсгэхгүй


































































Сэтгэгдэл