Орон нутгийн сурагчдыг мал төллөх үеэр амраахаар зохицуулжээ

Д.Тулга / Боловсрол

Цагаан сар болон мал төллөх үеийг дайруулж хөдөө орон нутгийн сурагчдыг амраах санал хүсэлтийг эцэг эхчүүд Боловсрол соёл, шинжлэх ухааны яаманд гаргах болжээ. Тухайлбал, нэгдүгээр сарын 26-нд амарч шинийн 6 буюу хоёрдугаар сарын 25-нд хичээллэх саналыг гаргасан байна. Тиймээс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын зохицуулалтыг эцэг эхчүүдийн хүсэлтийг харгалзан яамнаас өөрчилжээ. Ингэхдээ хөдөө, орон нутагт мал төллөх үеэр эцэг, эхдээ туслах, уламжлалт ахуй, соёлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж өгөх үүднээс сурагчдын 2014-2015 оны хичээлийн жилийн 2, 3 дугаар улирлын амралтын эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчилсөн байна. Харин цагаан сараар амрах боломжгүй юм байна.

Энэ хичээлийн жилд хөдөөгийн сурагчид дараах хуваариар амрах аж.

Хичээлийн жилийн 2 дугаар улирлын амралт:

I-V ангийн сурагчид 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2 дугаар сарын 01-нийг дуустал 3 долоо хоног;

VI-IХ ангийн сурагчид 2015 оны 1 дүгээр сарын 10-наас 1 дүгээр сарын 25-ныг дуустал 2 долоо хоног;

Х-ХII ангийн сурагчид 2015 оны 1 дүгээр сарын 10-наас 18-ныг дуустал 1 долоо хоног тус тус амарна.

Хичээлийн жилийн 3 дугаар улирлын амралт:

I-V дугаар ангийн сурагчид 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 12-ныг дуустал 3 долоо хоног,

VI-IХ ангийн сурагчид 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 05-ныг дуустал 2 долоо хоног,

Х-ХII ангийн сурагчид 2015 оны 3 дугаар сарын 14-нөөс 3 дугаар сарын 29-нийг дуустал 2 долоо хоног тус тус амарна.

Хөдөөгийн сурагчдын амралтын хугацааг өөрчилсөн ч энэ хичээлийн жилд бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээллэх болон амрах нийт хугацаа хот, хөдөөгүй адил байх аж.

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангиудын хичээлийн жил дуусах хугацаа өөрчлөгдөөгүй бөгөөд хичээлийн жил 6 дугаар сарын эхний долоо хоног буюу 6 дугаар сарын 05-ны өдөр дуусах юм байна.

Түүнчлэн сурагчдын амралтад өөрчлөлт орсноор санхүүгийн нэмэлт зардал шаардагдахгүй гэж байлаа. Мөн анги дэвших, сургууль төгсөх, элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт, багшийн амралтын хугацаа гэх мэт сургууль, сургалтын аливаа үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл байхгүйг яамнаас мэдээлж байна.

Сурагчдын амралтын үеэр багш нар өөрийгөө хөгжүүлэх, сургалтад хамрагдах, сургалтын арга зүй, технологио хөгжүүлэх цагийн боломжтой бөгөөд багш нарын нэгдсэн сургалтад хамрагдах юм байна.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:43

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:43


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.