Иргэдэд 800 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан эмэгтэйг баривчилжээ

Д.Тулга / Хууль

“Виз гаргаж өгнө”, “Валют солино", "Барилгын материал зарна", “Зурхайч, үзмэрч хийнэ” гэж иргэдийг залилж байсан 37 настай, эмэгтэй С-ыг цагдаагийн алба хаагчид энэ сарын 28-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоожээ.

Уг этгээд нь 2020 оноос хойш залилах гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 800 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байна.

Сэжигтэй этгээдийг 48 цаг саатуулж, оргон зайлах хугацаанд ашиглаж байсан арилжааны банкны дансууд, ухаалаг төхөөрөмж, орогнож байсан байр, орон сууцад нэгжлэг, үзлэг хийж, бусад үйлдэл холбогдлуудыг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Иймд иргэд та бүхэн цахим орчинд явж буй зар мэдээлэл үнэн, бодитой эсэхийг сайтар нягталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.220] 2025-10-30 10:01:49

мэргэжлийн про луйварчид ихээр төрж байна даа, бүр эмэгтэйчүүд шүү! болгоомжтой л байхгүй бол :(


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.