Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоожээ

Aдмин / Хууль

Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоосон гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал 23 настай, эрэгтэй “Б” нь цахим орчинд өмнө нь хандив, тусламж хүсэж байсан иргэдийн эмзэг мэдээллийг ашиглан “Батка Батка” гэх фэйсбүүк хаягаар 282 иргэнийг залилсан нь тогтоогдсон тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн бусдын хандив, тусламж хүссэн мэдээллийг цахим орчноос авч өөрийн болон хамаарал бүхий этгээдийн дансыг байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэдийг залилж байсан гэв.

Иймд иргэд Та бүхэн хэн нэгэнд тусламж үзүүлэх гэж байгаа бол урьдчилан сайтар нягталж залилах гэмт хэргээс сэргийлээрэй гэж цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.