16 настай охины хэрэгт холбогдуулан Э.Г, Э.Н нарыг яллагдагчаар татаж, сар цагдан хорихоор болжээ Админ Админ1 мин
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 24-ний өдөр Э.Г, Э.Н нарыг 16 настай охины амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг хэлэлцжээ.
Тодруулбал, тус шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Г-г бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон”
Э.Н-г “эс үйлдэхүй”-ээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон” гэдэг үндэслэлээр хандсан байна.
Ингээд яллагдагч Э.Г, Э.Н нар нь хүнд ангиллын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан цагдан хорих үндэслэл байгаа болох нь прокуророос танилцуулсан баримтуудаар нотлогдож, 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.




















.jpg)













































Сэтгэгдэл
иргэн [103.57.92.249] 2025-10-26 14:44:11
Ээж нь сайн хөөцөлдөөгүй бол ингээд гадуур үлдэх байж дээ, Цэгцгүй бусармаг нийгэм юм даа
Иргэн [103.57.94.174] 2025-10-26 13:35:20
ХОРИЛОО,ТАВИЛАА Л БОЛНО БИЗ