Рютте: Украинд юуны түрүүнд гал зогсоож, дараа нь хэлэлцээ хийх хэрэгтэй

Aдмин / Гадаад мэдээ

Хойд Атлантын Гэрээний Байгууллага (НАТО)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте "Украинд хамгийн түрүүнд гал зогсоох нөхцөлийг бүрдүүлсний дараа л зөрчилдөөнийг зохицуулах хэлэлцээ явуулах боломжтой" гэж мэдэгджээ.

Тэрбээр аравдугаар сарын 22-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордны Зууван танхимд уулзсаныхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Ерөнхийлөгч Трамп энэ амралтын өдрүүдэд ‘Та нар яг байгаа газраа галаа зогсоо’ гэж хэлсэн.

Үндсэндээ энэ нь гал зогсоохыг шаардаж буй хэрэг. Үүний дараа нутаг дэвсгэр болон бусад асуудлаар хэлэлцээгээ үргэлжлүүлж болно. Гэхдээ эхлээд дайн зогсох ёстой” гэж онцолсон байна.

Тэр "Америкийн удирдагч дайныг зогсоохын тулд бүхнийг хийж байгаа, харин үүний эхлэл нь гал зогсоох юм” гэжээ. НАТО-гийн тэргүүн “Би ганцхан зүйлийг л уриалж байна. Энэ дайныг зогсоох. Ерөнхийлөгчийг ятгах шаардлага надад байхгүй, учир нь бид бүрэн санал нэгдсэн” гэж мэдэгдсэн байна.

Сэтгүүлчид түүнээс “Украинд зэвсэг нийлүүлсээр байгаа нь ёс зүйтэй үйлдэл үү?” хэмээн асуухад Рютте "АНУ одоо НАТО-гийн холбоотнуудын хөрөнгөөр худалдан авсан зэвсгийг Украинд нийлүүлж байгаа нь маш чухал” гэжээ.

Тэр "АНУ Украинд зэвсэг зарж байгаа юм биш. Бид зэвсгээ НАТО-д худалдаж байна. Энэ нь өмнөхөөсөө өөр. Та онолын хувьд эдгээр зэвсгийг юунд ч ашиглаж болно, заавал Украинд байх албагүй” гэж хэлжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров аравдугаар сарын 21-нд “Орос улс наймдугаар сард Аляскад болсон ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалтаар хүрсэн ойлголтуудаас ухраагүй.

Трамп тухайн үед ‘Шууд гал зогсоохдоо биш, харин урт хугацааны тогтвортой энх тайван хэрэгтэй’ гэж хэлсэн. Орос улс энэ байр сууринд үнэнч хэвээр байна” гэж мэдэгджээ.

Лавровын хэлснээр, Вашингтонд “яаралтай зогсох хэрэгтэй” гэсэн байр суурь давамгай болж байгаа нь “зөрчилдөөний уг шалтгааныг мартахад хүргэнэ” гэж анхааруулсан байна.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.