Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ 

Aдмин / Улстөр

Засгийн газар өнөөдрийн ээлжит хураалдаанаараа мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, сургалтын төвүүдэд суралцаж буй хугацаат цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлж, богино хугацааны сургалтад хамруулан мэргэжил эзэмшүүлэх нөхцөл боломжоор хангаж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Д.Батлутад даалгалаа.

Богино хугацааны мэргэжлийн сургалтад хамрагдан мэргэжил эзэмших цэргийн алба хаагчдын сургалтад шаардагдах зардлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх ажээ.

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, сургалтын төвүүдэд мэргэжил эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлж, мэргэжил эзэмшин халагдаж буй залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.

Зэвсэгт хүчний ХЦАХ-дтай нэгтгэл, ангиуд нь өөрт ойр байрлах Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, Сургалтын төвүүдээр дамжуулан сүүлийн таван жилийн байдлаар 2000 орчим албан хаагчдыг 10 гаруй мэргэжлээр сургаж, мэргэжлийн боловсрол олгожээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.