Болгарын тал Путины онгоцыг нэвтрүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

Болгарын Гадаад хэргийн яам "Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар Будапештыг зорих замд хэрэв шаардлагатай бол түүний нисэх онгоцонд агаарын коридор гаргаж өгөхөд бэлэн" хэмээн мэдэгджээ.

Болгарын Гадаад хэргийн сайд Георг Георгиев Люксембургт Болгарын Үндэсний радиогийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Энх тайван тогтоохын төлөө хүчин чармайлт гаргаж байгаа үед энэ зорилгод хүрэх бүх нөхцөлийг бүрдүүлэх нь зүйд нийцнэ” гэж хэлжээ.

Болгар улс Путины онгоцыг агаарын орон зайгаараа нэвтрүүлэх эсэхийг тодруулсан асуултад тэрбээр “Хэрвээ уулзалтад оролцох нэг тал нь ирж чадахгүй бол уулзалт яаж болох вэ?” хэмээн хариулсан байна.

Д.Трамп энэ сарын 16-нд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярьсныхаа дараа В.Путинтэй Будапештэд удахгүй уулзахаар тохиролцсоноо мэдэгдсэн юм.

Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мөн Москва, Вашингтон хоёр улсын удирдагчдын шинэ уулзалтад "цаг алдалгүй" бэлтгэж эхэлнэ гэж мэдэгджээ.

Эх сурвалж: TASS
Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.