Нийслэлд энэ оны II ээлжийн цэрэг татлага эхэллээ

Aдмин / Орон нутаг

Нийслэлд энэ оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17-ноос 19-нд зохион байгуулах бөгөөд Хан-Уул дүүрэгт эхний өдрийн ирц 20 хувьтай байгаа аж. Цэрэгт хамрагдах гэж буй залуусыг нарийн мэргэжлийн 12 төрлийн үзлэгт хамруулж, нүд, шүд, чих, хамар, хоолой, мэдрэл, гэмтэл, сэтгэц, халдварт өвчин, зүрх, судас, дотор, арьс зэрэг үзлэг хийж буй юм байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, Хурандаа Д.Баасанхүү “Цэрэг татлагыг өнгөрсөн оныхтой харьцуулахад ирц нэмэгджээ.

Батлан хамгаалах сэргэлт бодлого болон Эх оронч Монгол-Их сэргэлтийн жилтэй уялдуулан хугацаат цэргийн алба хааж буй бие бүрэлдэхүүн нь жолооны “В” ангилал эзэмших, компьютер, англи хэлний анхан шатны мэдлэгтэй болохоос гадна үндэсний бичгийн сургалтад хамрагдаж, мэргэжил эзэмших боломжтой. Залуус цэрэг татлагад хамрагдах хүсэл эрмэлзэл их байгаа нь сайшаалтай байна” гэжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.