Монголд сүүлийн 3 жилд томуугийн өвчлөл 2 дахин удаан үргэлжилжээ

Сүүлийн 3 жилд манай улсад томуугийн өвчлөл 2 дахин удаан үргэлжилж, өвчлөл 1.5-2 дахин нэмэгдсэн байна.
Тандалтын мэдээгээр жилд дунджаар 630,000-700,000 хүн томуугаар өвчилж, 45,000-47,000 тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 40-50 хүн нас баржээ.
Иймд томуугийн халдвараар өвчлөх, хүндрэх эрсдэлээс сэргийлэх аргуудыг өдөр тутамдаа хэрэгжүүлэх болон дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл