Завхан аймгийн Цэцэн-Уул суманд -24С хүйтэн хоножээ

Aдмин / Орон нутаг

Завхан аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтжээ.

10 дугаар сарын 13-14-ний шилжих шөнө аймгийн хэмжээнд цас орж нийт нутгаар цасан бүрхүүл тогтож ихэнх нутгаар 0.0-4.0мм цас орж, цасны зузаан 0-8 см-ээр нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар хамгийн их буюу Түдэвтэй сумын нутгаар 9 см, Цэцэн-Уул сумын нутгаар 8 см, Тосонцэнгэл сумын нутгаар 6 см, Улиастай, Баянтэс сумдын нутгаар 5 см, Их-Уул, Тэс, Цагаанхайрхан сумдын нутгаар 4 см-ийн цасан бүрхүүл тогтжээ.

Өнгөрсөн шөнө хөрсөн дээрээ хамгийн бага температур нь Цэцэн-Уул суманд -24С, Баянтэс, Тэс сумуудад -15-16С, Завханмандал, Тосонцэнгэл, Нөмрөг, Отгон гэхчлэн 12 суманд -10-14С хүйтэн хоножээ.

Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн нутгаар үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр ялимгүй нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун, баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар 0...-5 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна. Хол замд гарах гэж байгаа тээвэрчид, иргэд малчид цаг агаарын мэдээллийг тогтмол авахыг Цаг уур орчны шинжилгээний газраас зөвлөж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.