В.Зеленский Д.Трамптай Вашингтонд уулзана

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-аас алсын тусгалтай зэвсгийг Украинд нийлүүлэх асуудлыг хэлэлцэхээр энэ долоо хоногт Вашингтоныг зорино гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Киевт алсын тусгалтай “Tomahawk” пуужин илгээж магадгүй гэж ОХУ-д анхааруулснаас нэг өдрийн дараа тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.

Д.Трамптай хийх уулзалт баасан гарагт болж магадгүй гэж Украины төрийн тэргүүн мэдэгдээд, батлан ​​хамгаалах, эрчим хүчний компаниуд болон Конгрессын гишүүдтэй уулзана гэдгээ нэмж дурджээ.

“Орост үргэлжлүүлэн шахалт үзүүлэхийн тулд агаарын довтолгооноос хамгаалах, алсын тусгалтай зэвсгийн хүчин чадавхын талаар голчлон хэлэлцэх болно” гэж В.Зеленский хэллээ.

Тэрбээр мөн Оросын бөмбөгдөлтөд тасралтгүй өртөж буй Украины цахилгаан, хийн сүлжээнүүдийг хамгаалахын тулд АНУ-аас нэмэлт тусламж хүсэх болно гэв. Ням гарагт Д.Трамптай утсаар “маш үр дүнтэй” яриа өрнүүлсэн гэж Украины төрийн тэргүүн мэдэгдсэний дараа энэхүү айлчлал болох гэж байна.

“Хэрэв Москва ойрын хугацаанд дайныг зохицуулахгүй бол алсын тусгалт “Tomahawk” пуужинг Украинд илгээж магадгүй” гэж Д.Трамп Орост анхааруулсан юм. Ийм пуужингууд нь Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх боломжийг Украинд олгоно.

АНУ-аас Украинд “Tomahawk” далавчит пуужингуудыг нийлүүлж болзошгүй байгаад “ихэд санаа зовниж” байгаагаа Москва илэрхийлжээ. Украинд алсын тусгалт пуужин нийлүүлэх нь Москва, Вашингтоны харилцаанд ноцтой хохирол учруулна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрөө өмнө нь хэлж байсан удаатай.

Э.Хулан


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.