“Танд талархъя” урамшуулалт аян үргэлжилсээр байна

Aдмин / Эдийн засаг

ХААН Банк хамгийн том шагналын сантай, гайхалтай урамшуулал, бэлгээр дүүрэн “Танд талархъя” аяныг 12-р сарын 31-ний өдрийг дуустал нийт харилцагчдынхаа дунд зарласан билээ.

Аяны хүрээнд нийт 200 гаруй харилцагчийг урамшуулах бөгөөд 2 дахь тохирлыг 2025 оны 10-р сарын 8-ны өдөр зохион байгуулж, урамшууллын эзэн нийт 66 харилцагчийг ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан билээ.

“Танд талархъя” аянд оролцож, байр, машин, аяллын эрхийн эзэн болохыг хүсвэл 2025.10.01-2025.12.31-нийг хүртэлх хугацаанд та дараах болзлыг хангаснаар тохирлын эрхээ нэмэх боломжтой.

  • Харилцагч 6 сар ба түүнээс дээш хугацаатай төгрөгийн хадгаламжийнхаа хугацааг сунгах, нэмсэн орлого 100,000₮ хүрэх тутамд,
  • Харилцагч ХААН Банкны карт болон DigiPay аппликэйшнээр хийсэн гүйлгээ 100,000₮ хүрэх тутамд
  • Худалдаа үйлчилгээ эрхлэгч бизнес эрхлэгчид ХААН Банкны бүх төрлийн ПОС төхөөрөмж дээр хүлээн авсан орлого нь 100,000₮ хүрэх тутамд 1 тохирлын эрх авч, энэхүү урамшуулалт аянд оролцох эрхтэй болох билээ.

Нэг өрөө байр, Geely автомашин, гадаадад аялах аяллын эрх, хадгаламжийн эрхийн эздийг тодруулах 3 дахь тохирол 2026 оны 1-р сарын 8-ны өдөр болно.

Эрхэм харилцагч та бүхэн ХААН Банкнаас ирэх онд тохиох 35 жилийн ойгоо угтан зарласан хамгийн том урамшууллын сантай “Танд талархъя” аянд оролцож, супер шагналын эзэн болоорой.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.