Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах уу

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар 2025 оны аравдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын тогтоол, мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргасан.
ҮХЦ "Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн" бөгөөд үүнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг гишүүнээс нь эгүүлэн татах асуудал яригдаж эхэллээ. Түүнийг УИХ-ын гишүүнээс татах хэд хэдэн үндэслэл бий аж.
УИХ-ын гишүүн тангараг өргөхдөө ард түмний итгэлийг хүлээн, төрийн эрхэм хууль болох Үндсэн хуулийг дээдэлж сахихыг амалдаг. Мөн авлига, ашиг сонирхлоос ангид байж, үүргээ шударгаар биелүүлэхээ баталдаг бөгөөд тангарагаасаа няцсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхээр заасан байдаг.
Улсын Их Хурлын тухай хуулийн 9.3 дугаар зүйлд “Хэрвээ Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан бол Улсын Их Хурал энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.
Иймд Х.Булгантуяаг эгүүлэн татах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болсон талаар эх сурвалж мэдээлэв.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн Их суудлын хуралдааны үеэр хэлэхдээ "Хуралдаан даргалж байх үедээ Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн эсэх талаар ҮХЦ-д гаргасан маргааныг хянан хэлэлцэж байна. Хэрэв зөрчсөн гэж тогтоогдвол Х.Булгантуяагийн УИХ-ын дэд даргын асуудал хөндөгдөнө. Харин гишүүний бүрэн эрх хөндөгдөхгүй" гэсэн юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Иргэн [66.181.189.90] 2025-10-23 13:03:02
Хулгайч, луйварчин, авилгач, улс орноо сүйрүүлэн тоногчид албан тушаалын төлөө улайран тэмцэгчид өндөр боловсролтой төрийн ажлын туршлагатай өөрсдийнх нь бузар булайг мэдэх энэ бүсгүйгээр туг тахих нь дээ. Тэдний таг харанхуй троллууд нийтийн сүлжээгээр бахиралдаж эхэллээ
Зочин [188.162.254.48] 2025-10-23 12:33:10
Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд улныхан гэж доромжлоод 35 жил туршилт хийж байгаа Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!
Зочин [66.181.171.98] 2025-10-23 12:16:38
Гадаа талбайд яах аргагүй л жагсаад хашгираад явж байсан бичлэг байдаг даа хөөрхий
sas [219.250.23.99] 2025-10-23 11:31:15
эргүүлэн татаад тэр шоронд нь аваачаад хийчих