Луврын музейд хулгай орсон ч хамгийн том буюу 140,64 каратын “Регентийн алмааз” байрандаа байжээ

Aдмин / Гадаад мэдээ

Францын Соёлын сайд Рашида Дати Парис хотын Луврын музейд үл мэдэгдэх этгээдүүд нэвтэрч, үнэт эдлэлүүдийг хулгайлсан тухай мэдэгдсэн байна.

"Le Parisien" сонинд мэдээлснээр, барилга засварын ажил явагдаж байх үеэр нинжа малгай өмссөн гэмт хэрэгтнүүд Сена мөрний эрэг талаас музейн барилгад нэвтэрчээ.

Тэд нэгдүгээр давхарт орших Апполоны галерейн танхим руу орохын тулд ачаа өргөгч ашигласан байна. Тэдний хоёр нь дотогш нэвтэрч, нэг нь гадаа хүлээж байжээ.

Хулгайч нар Наполеон, хатан хаан Жозефина нарын үнэт эдлэлийн цуглуулгаас хүзүүний зүүлт, энгэрийн сүлбээр, эмэгтэй хүний толгойн чимэглэл зэргийг авч явсан аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, цуглуулга дахь хамгийн том буюу 140,64 каратын “Регентийн алмааз” алдагдаагүй байрандаа байжээ. Хулгайлагдсан үнэт эдлэлүүдийн үнийг удахгүй тогтоох бөгөөд хулгайч нар тэдгээрийг хайлуулсан байж магадгүй ажээ.

Зарим мэдээллээр, гэмт хэрэгтнүүд TMax мотоциклоор А6 хурдны замаар явж мөрөө балласан байна. Хулгайн хэрэг гарсны улмаас тус музей ажиллаагүй аж.

Лувр бол жил бүр 9 сая үзэгчийг хүлээн авдаг дэлхийн хамгийн алдартай музей юм. Тус музейн Аполлоны галерейд хамгийн үнэ цэнтэй түүхэн цуглуулгууд байдаг бөгөөд тус галерей үзмэрүүдийнхээ байрлалыг өөрчилсний дараа 2020 оны нэгдүгээр сард үүд хаалга дахин нээсэн билээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.