Парламент гацаанд орж, төсөв, бодлогын чухал хэлэлцүүлгүүд хойшилж байгаад хэн хариуцлага хүлээх вэ?

УИХ-ын чуулганы ирц хүрээгүйн улмаас 2025 оны аравдугаар сарын 16-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чөлөөлөх зэрэг улс орны ирээдүйд чухал нөлөөтэй асуудлууд хэлэлцэгдэхгүй гацсан хэвээр байна.
Ирц бүрдэхгүй байгаа нь эрх баригчид, сөрөг хүчин, Засгийн газар, УИХ-ын гишүүдийн хоорондын зөрчил, зөрүүтэй тайлбаруудаас үүдэлтэй хэмээн ажиглагчид дүгнэж байна.
Үндсэн хууль зөрчсөн үү, эсвэл улс төрийн бойкот уу?
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өмнө нь хуралдаж, "Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй" гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд энэхүү дүгнэлтийг УИХ-ын чуулганд танилцуулж, санал хураалтаар баталгаажуулах эсэх нь өөрөө маргааны эх үүсвэр болсон юм.
Нэг тал нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу энэ асуудлыг зөвхөн танилцуулна гэсэн байр суурь барьж байгаа бол нөгөө тал нь өмнөх туршлагаар санал хураах ёстой хэмээн үзэж, үүнээс үүдэлтэйгээр УИХ-ын зарим гишүүд хуралдаа орохгүй байгаа юм.
УИХ-ын дарга, дэд дарга нар гишүүдээ "ирцэд бүртгүүлэх"-ийг уриалсаар...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Парламентыг ингэж барьцаалж болохгүй. УИХ-ын гишүүдийг чуулганы хуралдаа орж ирэхийг уриалж байна. Засгийн газрын гишүүд нөлөөлж, гишүүдийг дарамталж байна” хэмээн шүүмжлэв.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Парламентын үйл ажиллагааг бүтэн өдөр гацаах эрх хэнд ч байхгүй. Ард түмэн та бүхнийг харж байна” хэмээн гишүүдийн нэрсийг хүртэл дуудаж, ирц бүрдүүлэх оролдлого хийсээр шөнө дөл хүргэв.
Ирц хүрэхгүйгээс болж хэлэлцэх асуудлууд гацлаа
Чуулганы хуралдаанд оролцох гишүүдийн тоо 47.6 хувьтай, ирц 51 хувьд хүрэхгүй бол УИХ-ын хуралдаан эхлэх боломжгүй. Өнөөдрийн байдлаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцэгдэх байсан нь гацаанд оров. Үүнд:
-Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал
-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл
-Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвүүд
-Төрөөс 2026 онд баримтлах мөнгөний бодлого багтаж буй юм.
Гэтэл дээрх асуудлууд бүгд хойшилж, УИХ-ын ажил үндсэндээ бүрэн зогсонги байдалд оров.
АН: Хоёуланг нь огцруул!
Ардчилсан намын зүгээс УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг зэрэг огцруулах шаардлага хатуу тавьж буй. Хэрэв ийм байдлаар хамтад нь хэлэлцэхгүй бол чуулганы хуралдаанд оролцохгүй гэдэг байр сууриа илэрхийлжээ.
Сүүлийн жилүүдэд УИХ-ын чуулган ийнхүү гацаанд орох нь олон давтагдсаар байна. Энэ удаад үүсээд буй нөхцөл байдал нь хуулийн заалтыг өөр өөрөөр тайлбарлах, улс төрийн ашиг сонирхлыг түрүүлж тавиьж буйн тод жишээ болж байгааг ажиглагчид хэлж байна.
Засгийн газрыг хамгаалж буй гишүүд ч, огцруулахыг хүсэж буй гишүүд ч өөр өөр өнцгөөс хууль зүйн тайлбар өгч, ард иргэдийг эргэлзээнд оруулж буйг улс төрчид хэлж буй юм.
УИХ бол ард түмний төлөөлөл. Тийм атал гишүүд нь чуулгандаа ирэхгүй байх, улс төрийн зөрчилдөөнөөр төрийн үйл ажиллагааг гацаах нь иргэдийн дунд гүн бухимдал, үл итгэх байдал үүсгэж байна.
Хэн нэгний суудлын төлөө парламент гацаанд орж, төсөв, бодлогын чухал хэлэлцүүлгүүд хойшлилж байгаад хэн хариуцлага хүлээх вэ?
Монголын парламент жинхэнэ ардчиллын зарчим, Үндсэн хуулийнхаа хүрээнд ажиллах уу, эсвэл улстөрийн сандрал, хувийн сонирхолд автах уу гэсэн асуулт хариу нэхэж байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Батхишиг [66.181.161.152] 2025-10-17 09:29:28
УИХ гацаанд өөрсдиин асуудлаасаа болж ороод баигаа юм ч биш баихаа гадны нөлөө ороод баина товчоор хэлбэл MSC учир нь бага хурлынхаа шиидвэрээр Амарбаясгаланг намын ларга болгосон одоо их хурлаар хэлэлцэхгүи шууд батлах хуультаи ингээд намын дарга нь ёрөнхии саид болох журамтаи болохоор Амарбаясгалан 1 шат уруудсан ч Занданшатар MSC 2 шин хоосон хоцрохгүи харин ёрөнхиилэгч УИХ ын ларгаар хэнииг дэвшүүлж батламжлах вэ үнэнч шударгын туил Жадамбаа генералын хүү юу өөрөө баян баиж эм си эс ээс сонгуулиин хандив авсан Учрал уу ямартаа ч ҮАБЗ-д Амарбаясгалан дээрхи зураглалаар үлдэх нь ардчилсан нам ардын намын дотоод хэрэгт оролцож Занданшатрыг намын дарга болго хүсэлтэи ч шүлсээ гоожуулан үлдлээ өөрөөр яах билээ тэнэг цараи гаргаж баиж л эзэндээ итгэгдэнэ дээ би монгол улсын иргэн хүнии хувьд ингэж л хардаж иимэрхүү юм болох болбуу гэж зураглаж сууна эцэст нь аль ч шугамаар шиидсэн монголулсын төр засгиин ажил жонхуурлаа улсын ерөнхиилэгч энэтхэгээс ирснии дараа их хурал гацлаа
Zochin [202.9.40.134] 2025-10-17 09:05:20
UIH gishuun 126 boldog buruu.ajlaa hiihgui.neg udaa ch 126 suuj bsangui.Ter ih zaedal.utas.unaa.tsalin hangamj.MU 126 aas bolj damouurch duuslaa.Ene buhnii buruutan buh uimni une nemsen.126 bolgoson ezen n HUN.DORJ HAND shuu.Dorjhandiig zailuul.Uls orniig doosh tataj.eeree bayjij bga nohoi.Buh uom Dorjhandaas bolj bn.MAN ch gesen uon Dorjhand.medeleg bolovsroltoi zaluuchuud Luvsanjamts.Anar.Bulgantuya.AN aas Shijir.Altanhuyag.Tuvshin bhd Dorjhandaar turee balluulj bdg.