Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар авах зарим арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Улсын хэмжээнд шатахууны нөөцийн агуулахын багтаамж, хүчин чадлыг 30 хоногоор нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгохоор шийдвэрлэжээ.
Мөн шатахууны нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2024 оны 134 дүгээр тогтоолоор компанийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгох ажлыг зохион байгуулах, шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох, хүүгийн татаасыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарт даалгасан байна.
Сайд Г.Дамдинням мэдээлэл хийхдээ “Шатахууны нийлүүлэлт тасалдаагүй, хэвийн байна. Сүүлийн өдрүүдэд хэрэглээ хоёр дахин өссөн. Улаанбаатарт өдөрт 950-1200 тн шатахуун хэрэглэдэг, энэ өдрүүдэд 1800-2000 тн-ыг нийлүүлж байна” гэж танилцуулав.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.21.106.220] 2025-10-22 16:16:39
Ард иргэдийнхээ хэрэглээг хязгаарлахаа л бодох юм. Түүнээс өмнө чанарт нь анхаараач. Хэдхэн компанид давуу эрх олгочихоод өөрсдөө тэднийхээ боол болчихсон ямар гээч сайд вэ? Ялангуяа Петровисийн евро 92 гэж зараад байгаа бензин нь энгийн 92 бензинээсээ бага явалттай байна. Чанаржуул тэгээд олон юм ярь. Машиныхаа банкыг дүүргэж авна уу, тал авна уу, хэрэглэгчийн сонголт шүү, эрхэм сайданцар гуай
Зочин [202.21.106.220] 2025-10-22 16:13:01
Бензиний чанар маш муу байна