Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025 оны аравдугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 25, 26-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.
Хур тунадас: Аравдугаар сарын 24-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд Алтай, Хэнтэйн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор, 30-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр. 25, 26-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө 21-26 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна. Аравдугаар сарын 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Аравдугаар сарын 25-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.
Агаарын температур: Аравдугаар сарын 25, 26-нд хүйтэн шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-22 хэм, бусад хэсгээр 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
Аравдугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 2-ныг хүртэл өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-18 хэм, бусад хэсгээр 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан байна.








.jpg)















































.jpg)








Сэтгэгдэл