ХЗБХ: “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.10.28) хуралдаан 14 цаг 23 минутад гишүүдийн 56 хувийн ирцтэй эхэлж, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 15, 17-ны өдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газраас санал болгосон төлөөллийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм. Энэ тохиолдолд тухайн байгууллага ажлын хоёр өдрийн дотор өөр хүний нэрийг Байнгын хороонд ирүүлэх зохицуулалттай байдаг. Засгийн газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Н.Мягмарыг томилуулахаар албан бичиг ирүүлсэн болохыг Д.Цогтбаатар дарга танилцуулав.
Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Ганбат нар асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авч, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсний дараа Засгийн газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахаар санал болгож буй Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 16 гишүүний 14 нь буюу 87.5 хувийн саналаар дэмжив. Үргэлжлүүлэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжснээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгууллаа. Үүгээр хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.










.jpg)
.jpg)



































.jpg)


















Сэтгэгдэл