Энэтхэг, Хятадын хооронд шууд нислэгийг сэргээжээ

Aдмин / Нүүр

Энэтхэг, Хятадын харилцаа сайжирч буй энэ үед хоёр улсын хоорондын шууд нислэгүүдийг сэргээж байна.

Калькутта хотоос 180 орчим зорчигчтой хөөрч, 6E 1703 дугаартай нислэгийг үйлдсэн “IndiGo” компанийн онгоц даваа гарагт Хятадын өмнөд нутгийн Гуанжоу хотод газарджээ.

Хоёр улсын хоорондын нислэгийг анх 2020 оны эхээр “COVID-19” цар тахлын үеэр зогсоосон бөгөөд Хималайн хилийн маргаантай бүсэд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөнөөс хойш сэргээгээгүй байсан юм.

Харин сүүлийн үед хоёр улс харилцаагаа аажмаар сэргээж байгаа бөгөөд өнгөрсөн жил хилийн эргүүлийн асуудлаар тохиролцоонд хүрсэн билээ. Мөн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди долоон жилийн дараа анх удаа буюу энэ оны наймдугаар сард Хятадад айлчилсан юм. Тухайн сард Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мөн Энэтхэгт айлчилсан билээ.

Энэтхэгийн Засгийн газраас мэдэгдсэнээр, нислэгүүдийг сэргээсэн нь “хоёр талын солилцоог аажмаар хэвийн болгоход” тус дөхөм болох ажээ. Энэтхэгийн тал мөн Хятадын жуулчдад виз олгож эхэлсэн байна.

Ням гаргийн орой Калькуттагийн нисэх онгоцны буудал дээр “IndiGo”-ийн зорчигчдыг бүртгүүлэх үеэр шууд нислэг дахин сэргэснийг тэмдэглэн агаарын тээврийн компанийн ажилтнууд дэнлүү асаажээ. Хятадын консулын ахлах мэргэжилтэн Цинь Ён сэтгүүлчдэд хэлэхдээ, энэ бол “Энэтхэг-Хятадын харилцааны маш чухал өдөр” гэдгийг онцоллоо.

“China Eastern Airlines” компани ирэх 11 дүгээр сард Шанхай, Дели хотуудын хооронд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.