Бургерийн Хааныг сонгоод Сингапурт аялаарай
Бургер Кинг Монгол Улсад нээгдээд нэгэн арваныг үджээ. 2015 онд Макс Групп дэлхийд тэргүүлэх тус брэндийг монголдоо анхлан нэвтрүүлж, үйлчлүүлэгчдэд шинэ амт санал болгохын зэрэгцээ үйлчилгээний бизнест дэвшилтэт соёл, өндөр стандартыг тогтоож байв. Тэдний өсөлт тогтвортой байж, өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд 15 салбар нээн, 400 орчим ажлын байрыг бий болгож, салбартаа “Бургерийн Хаан” хэмээн өргөмжлөгдөх болжээ.
Бургер бүрээ өндөр стандартын дагуу бүтээдэг тэд 10 жилийн ойн баяраа үйлчлүүлэгч тантай хамтдаа тэмдэглэхээр “Амт ба Аз” урамшууллыг зарласан байна. iPhone 17-гоос эхлээд Сингапурт аялах эрх хүртэлх олон бэлгийг багтаасан уг урамшууллын тухай дэлгэрэнгүй танилцуулахаас өмнө түүхийн хуудсыг хором сөхье.
Burger King брэнд тэртээ 1953 онд АНУ-ын Флорида мужид үүсгэн байгуулагдаж байв. Сонирхолтой маркетинг, хүчирхэг брэнд, органик орц, шуурхай үйлчилгээгээрээ танигдсан тэд өдгөө дэлхийн өнцөг булан бүрд 20,000 орчим салбартай болжээ. Бургерийн махыг ил гал дээр гриллдэж шарах технологи, 70 орчим жилийн түүхт Воппер брэнд, генийн өөрчлөлтгүй, нөөшлөгч бодис, амт үнэр оруулагчгүй орц найрлага зэрэг нь Бургер Кингийг дэлхийн сая сая хэрэглэгчдийн таашаалд нийцүүлсний зэрэгцээ амт-чанарын жишиг болгож чадсан юм.
Харин Монголд албан ёсоор нээгдсэн өдөр бол 2015 оны 10-р сарын 16. Тухайн үедээ дэлхийн 99 оронд салбартай байсан Бургер Кингийн хувьд Монгол Улс дахь анхны салбар нь 3,4-р хороололд байршиж байлаа. Энэ нь 1992 оноос нийтийн хоолны бизнес эрхэлсэн, дотоодын ууган групп компаниудын нэг болох Макс группын 30 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн байв.
Нээгдсэн даруйдаа 500 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, үйлчлүүлэгчдийн хөлд дарагдсан Бургер Кинг нэгэн арваны хугацаанд чанараа хадгалж, салбараа тэлсээр 2025 онтой золгоод буй нь энэ юм. Сонирхуулахад, арван жилийн ойн хүрээнд тэд энэ хавар Дархан хотод анхны салбараа нээсэн бөгөөд 2025 онд багтаан ахиад хоёр салбар шинээр нээх сайн мэдээтэй.
Амтлаад азаа үзээрэй
Одоо харин Бургер Кинг нэгэн арваны амжилтаа үйлчлүүлэгч нартайгаа хуваалцах зорилгоор эхлүүлж буй “Амт ба Аз” урамшууллыг танилцуулъя. Энэхүү урамшууллын хүрээнд “10 воппер” “All in” “Double Duoble” “3XL” гэсэн дөрвөн төрлийн онцгой багцаас аль нэгийг нт худалдан аваад захиалгын киоск дээр азын хүрд эргүүлэх боломжтой
Урамшууллын хүрдийг эргүүлэх бүрд бэлэгтэй бөгөөд бэлгэнд iPhone 17 Pro, Apple Watch, Sony PlayStation 5, Ray-Ban Meta Smart Glasses, Dyson Air Purifier гэсэн шилдэг бүтээгдэхүүнүүд багтаж буй. Мөн супер азтан Сингапур аялах эрхийн эзэн болно.
Уг урамшуулал Бургер Кингийн бүх салбарт хүчинтэй ба хүргэлтийн үйлчилгээнд хамаарахгүй гэнэ
Эцэст нь, арван жилийн турш Бургер Кингийг сонгож, ил галын амтыг үл тасалсан үйлчлүүлэгч танд баярлалаа.















































.jpg)


















Сэтгэгдэл