ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага бүртгэгдэв
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гурван иргэний амь насыг авран хамгаалжээ. Улмаар 86 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Нийт дуудлагын 63 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, хоёр нь газар хөдлөлт, долоон нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.















































.jpg)


















Сэтгэгдэл