МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2025 оны 10-р сарын 28-нд МАН-ын Удирдах зөвлөл хуралдана. Хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын даргын болон бусад асуудлыг хэлэлцэх аж.
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан намын Удирдах зөвлөлийн ажлын албаныхан, дэргэдэх байгууллагын ажилтнуудыг Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2025.09.29/ хүлээн авч уулзсан.
Тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын 15, 16-нд болохоор товлосон намын XXXI Их хуралд бэлтгэх ажлыг эрчимжүүлэх, намын дотоод ажлын зохион байгуулалтын талаар санал, бодлоо хуваалцсан билээ.
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан хэлэхдээ “Намын өдөр тутмын үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж, Удирдах зөвлөлийн ажлын албаны ажлыг шинэ төвшинд гаргана.
Дарга төвтэй нам биш, бид хамтдаа олон зуун мянган гишүүнийг төлөөлдөг, тэдний итгэл сэтгэлийн жигүүр нь болж, гаргасан бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө итгэл үнэмшилтэй, зоригтой, зорилгой ажиллах учиртай” гэсэн юм.



















.jpg)














































Сэтгэгдэл
иргэн [66.181.187.54] 2025-10-28 11:18:10
Намын анхан шатны хурлууд эхэлчихжээ, Намын бодлого гэж танихгүй хүмүүсийг тулгадаг өөрсдийн гар хөл цүнх баригч эсвэл мөнгөтэй хүмүүсийг хайрцаглан зүтгүүлдэг биш анхан шатанд ямар байдалтай бодолтой байгааг дээдсүүдэд хүргэх итгэл үнэмшилтэй хүнээ сонгоорой, Улс эх орны асуудал,