Япон улсын тэтгэлэгээр 18 оюутан суралцуулна

Д.Тулга / Боловсрол

japanМонгол Улсын Засгийн газар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Хүний нөөцийн хөгжлийг дэмжих JDS тэтгэлэгт хөтөлбөрийг 2001 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн дагуу Япон улсын нэр хүндтэй их сургуулиудын магистрантурт англи хэл дээр хоёр жил суралцуулах 18 оюутныг сонгон шалгаруулахаар зарлалаа. Тэнцсэн оюутнууд 2016 оны зун суралцахаар явах болно. JDS хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад сургалтын төлбөр болон бусад шаардлагатай сургалтын хураамж, сар бүрийн байрны төлбөр (амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал, хоёр талын онгоцны зардал, бусад тэтгэмж, Японд анх очиход олгох тэтгэмж, сургалтын материал худалдан авах тэтгэмж гэх мэт) олгогддог.

Бүртгүүлэгчид 22-39 настай, бакалаврын зэрэгтэй байх. Монгол Улсын Засгийн газар болон бусад гадаад орны Засгийн газраас албан ёсоор магадлан итгэмжилсэн сургуулийг дүүргэсэн байх шаардлагатай. Сонирхсон иргэдийг ирэх сарын 16 хүртэл бүртгэх юм байна.

Өргөдлийн маягт болон дэлгэрэнгүй мэдээллийг: http://jds-scholarship.org/цахим сайтаас аваарай.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.