Гар утаснаасаа Монгол хэлний тайлбар толийг уншдаг боллоо

Д.Тулга / Орон нутаг

tailbar toliМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран Монгол хэлний их тайлбар толийг 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын хооронд 1 жилийн хугацаанд бүтээсэн билээ. Уг их тайлбар цахим толийн гар утасны хувилбарын нээлт өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Энэхүү хувилбарыг “Unlimited idea” ХХК-ийн ажилтнууд нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.

Энэ их тайлбар толийн нэг онцлог нь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн мэргэд гол үүрэг гүйцэтгэн зөвхөн Монголдоо байгаа монголчууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд цахимаар оролцон хамтарч бүтээсэн юм. Нэг жил бүтээх явцад 1900 үг шинээр нэмж оруулсан, гол онцлог нь хамтын бүтээл юм.

Энэ толийг цаашид ч байнга баяжуулж хөгжүүлж байх боломжтой. Ингэхийн тулд www.монголтоль.мон, www.mongoltoli.mn гэсэн хаяг бүхий веб сайт руу орж бүртгүүлээд хэн ч гэсэн шинэ үг нэмж оруулах боломжтой. Энэ тольд нутгийн аялгууны хоршоо үг, холбоо үг, хэлц үгүүдийг оруулсан. Цаашид энэ толио хамтын оюун ухаанаар баяжуулаад явах юм.tailbar toli

Дэлхийн аль ч өнцөг булангаас хандаж, ашиглаж болох энэхүү толийг өнөөдөр бид гар утсан дээрээ ашиглах боломжтой болж байна. Ашиглах заавар хялбар. Өөрөө номын сантай. Энэ толь интернэттэй, Wi-Fi-тай орчинд үгийн дуудлагыг сонсох боломжтой. Өөр орчинд бол кирилл монгол, худам монгол бичлэг, холбоо, хоршоо үгсийг харж судлах боломжтой. Мэдээллийн технологийн ололт амжилтыг монгол хэл, эх хэлээ сурах, сурталчлах, баяжуулахад ашиглаж байгаа юм.

Монгол хэлний их тайлбар толийн гар утасны хувилбарыг хийх явцад худам монгол бичгийн тигийг олон улсад хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулж гаргаагүйгээс болоод хүндрэл үүссэн. Гэхдээ тэр асуудлыг шийдсэн. “Unlimited idea” компанийн хийсэн программаар 2013,2014 оноос хойших бүх утсанд Downloads хийх боломжтой. Өнөөдөр Андройд системээр ажилладаг гар утастай хүмүүс шууд суулгаж болно. Харин Apple-ийн гар утастай хүмүүс хэд хоног хүлээх хэрэгтэй болж байгаа бөгөөд энэ хоёрдугаар сарын 22-нд iOS үйлдлийн системд зориулсан хувилбар албан ёсоор зөвшөөрөгдөнө. Энэ хугацаанаас хойш бүх гар утсууд дээр суулгах болож бүрдэж байна.

Гар утасны хувилбарыг татаж авснаар хэрэглэгчид Монгол хэлний их тайлбар цахим толийг хэрэглэн, сонирхсон үгийнхээ тайлбар, утга зохиолын хэлний болон нутгийн аялгууны жишээ, уламжлалт монгол бичгийн бичлэгийг үзэх, дуудлагыг нь цахим орчинд сонсох боломжтой бөгөөд 4.4 хувилбараас дээш үзүүлэлттэй гар утсанд монгол бичгийн тиг таних юм байна.

Хүссэн хүн бүхэн уг тольд шинэ үг, нэр томьёо нэмж, үгийн тайлбарыг дэлгэрүүлэх, зураг оруулахыг хүсвэлwww.монголтоль.мон, www.mongoltoli.mn хаягт хандаж болох юм. Тольд шинээр нэмж оруулсан үгс нь хаанахын хэн гэдэг хүн оруулсан гэдэг нэртэйгээ бүртгэгдэх юм байна.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАНtailbar toli

tailbar toli


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.