Ирэх долоо хоногоос цахим гарын үсэг олгож эхэлнэ

Д.Тулга / Орон нутаг

tsahimЦахим гарын үсгийн олголтыг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр техникийн бэлтгэл ажил бэлэн болжээ. Эхний ээлжид иргэдэд 5000 төгрөгөөр цахим гарын үсгийг олгоно. Иргэн та дүүргийнхээ бүртгэлийн хэлтэс дээр очиж цахим гарын үсгээ авч, мөн иргэний үнэмлэх дээрээ бичилт хийлгэнэ. Гэхдээ иргэн бүр цахим гарын үсэгтэй болох шаардахгүй. Гэрээ хэлэлцээр хийж, бичиг цаасны бүрдүүлэлт хийдэг, гарын үсэг зурж гадуур дотуур хөөцөлддөг иргэд энэ ажлаа хялбарчилж, интернет орчинд амжуулдаг болохыг хүсвэл цахим гарын үсэг авах юм.

2015 оны байдлаар Монгол Улсын интернет хэрэглэгчдийн тоо нэг саяд хүрсэн. Мөн 100 хүнд 165 телефон утас оногдох болсон. Иргэд ийнхүү интернет орчныг хязгааргүй хэрэглэх боломжтой болсон нь цахим гарын үсгийн үйлчилгээг нэвтрүүлэх суурь бүрэлдсэн гэж болох юм байна.

• Та гэртээ, ажил дээрээ сууж байгаад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтдаа цахим гарын үсгээ зурж онлайнаар илгээх боломжтой аж.

• Мөн ямар нэг байгууллагатай гэрээ хэлцэл хийх гэж байгаа бол онлайнаар гарын үсгээ зураад илгээнэ.

• Өмнө нь та банкнаас ямар нэг гүйлгээ хийхдээ заавал өөрөө гарын үсэг зурдаг байсан бол онлайнаар гарын үсгээ зурах боломж бүрдэнэ.

• Албаныхны мэдээлж буйгаар удахгүй болох сонгуулийг ч гэртээ сууж байгаад онлайнаар өгөх боломжтой болох юм байна.

Гэхдээ одоогоор цахим гарын үсгээр бүх төрийн байгууллага үйлчилгээ үзүүлж эхлээгүй аж. Эхний ээлжид Худалдан авах ажиллагааны газар, Зам тээврийн яам, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Лицензийн төв, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гааль татварын ерөнхий газрын үйлчилгээ авахад ашиглаж болох юм.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.