Ухаалаг утасны орчуулагч аппликэйшнийг танилцуулж байна

Д.Тулга / Орон нутаг

orchuulagch

Дэлхийн аль ч орны жуулчдад хэлний бэрхшээл тулгардаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор ухаалаг утсанд зориулсан гүүглийн орчуулагч аппликэйшнийг зохион бүтээжээ. Зурган самбар болон хаягуудыг утасны камераараа уншуулахад англи хэл рүү хөрвүүлдэг байна. Гүүгл корпорацийн Калифорни муж дахь салбарын ажилтан Глен Чэпман “AFP” гэх энэхүү аппликэйшнийг 2015 оны нэгдүгээр сарын 12-нд танилцуулжээ. Одоогийн байдлаар итали, франц, португали, испани, орос хэлнээс хөрвүүлж буй юм байна. Цаашид хэд хэдэн хэлнээс орчуулахаар хичээн ажиллаж байгаа аж.

orchuulagch

Уг аппликэйшнийг зохион бүтээсэн Глен хэлэхдээ “Та Итали орноор аялж байхдаа гайхалтай оройн хоол идэх гэтэл хэлний бэрхшээлтэй тулгарвал санаа зоволтгүй. Меню руу утасныхаа камерыг харуулаад зураг эсвэл видео гэсэн горим дээр тавихад таньд тэр дор нь англи хэл рүү хөрвүүлээд өгөх болно” гэсэн юм. Уг аппликэйшнийг одоогоор IOS үйлдлийн системтэй утсан дээр ашиглах боломжтой юм байна.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:48


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.