Шанхайд олон хүн дарагдсан эмгэнэлт хэрэг гарчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

shangkhai2015 онд шилжих шөнө Шанхай хотын Вайтань дүүргийн Чэнь-и өргөн чөлөөнд 35 хүн нас барж, 48 хүн бэртэж гэмтсэн эмгэнэлт хэрэг гарчээ. Энэ талаар тус хотын удирдлага өчигдөр мэдээлжээ.

Уг хэрэг гарсны дараа, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин тэр даруй заавар өгч, бэртэж гэмтсэн хүмүүсийг бүх хүчээ дайчлан эмчилж, нас барагсдын хойдох ажлыг сайтар зохицуулж, хэргийн учир шалтгааныг даруй тодруулахыг шаардсан байна.

Тэрээр хэлэхдээ, Шинэ жил цагаан сараар олны хөл хөдөлгөөн ихэсдэг тул иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг тэргүүнд тавьж, зохион байгуулалтаа чангатган, үр ашигтай арга хэмжээ авч дахин ийм хэрэг давтагдахаас зайлсхийх хэрэгтэй гэжээ.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян ч мөн чухал заавар гаргаж, нас барагсдын ар гэрийнхэнд сайтар тусалж, гэмтэж бэртсэн хүмүүсийг цаг алдалгүй эмчлэхийг холбогдох байгууллагад шаарджээ.

Хэрэг явдал 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орон нутгийн цагаар 23:50-д болсон гэж орон нутгийн хэвлэл мэдээлсэн бол ВВС агентлагийн уламжилснаар Шанхай хотын захиргаа эл хэргийг 23:35 цагт эхэлсэн гэжээ.

Бэртсэн хүмүүсийн нэг Вугийн “Dongfang” вэб сайтад өгсөн ярилцлагадаа, барилгаас ам.доллар шиг тасалбар цацах үед хүмүүс энэ зүйлийг олж авахын тулд бужигналдаж, эмх замбараагүй байдал үүссэн гэжээ.

Тус улсын олон нийтийн сүлжээний “Sino Weibo” сайтад “Small Metal Makes Steel” нэртэй хэрэглэгч бичихдээ “Гэмтсэн хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх цагдаа нар цугларсан хүмүүсийг гар гараасаа барьж, шахсан. Гэвч тэднийг хүмүүс рүү шахах үед хэд хэдэн хүн олны хөлд дарагдсан” хэмээсэн байна.

Цагдаагийн нэмэлт баг, яаралтай тусламжийнхан Ченюи өргөн чөлөөнд яаралтай очиж гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ. Мөн одоо амиа алдагсдыг нэр усыг тодорхой болгохоор ажиллаж байгаа аж.

БНХАУ-ын дарга Си Зиньпин болсон явдалд эмгэнэл илэрхийлээд, хэргийн шалтгааныг хурдан хугацаанд тогтоож, буруутай этгээдүүдийг олохыг үүрэг болгожээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭshangkhaishangkhai


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:39

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:39


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.