Путин: Хов живгүй бол амьдрал уйтгартай

Д.Тулга / Гадаад мэдээ

putin-ТЭРЭЭР 10 ХОНОГИЙН ДАРАА ХЭВЛЭЛИЙНХНИЙ ӨМНӨ ГАРЧ ИРЛЭЭ-

Даваа гаригт, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 10 хоногийн дараа олон нийтийн өмнө ил гарч ирэв. Тэрээр Санкт-Петербургэд Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевтэй албан ёсны уулзалт хийж, ийнхүү хэвлэлийнхний өмнө ил гарч ирэв.

Киргизийн ерөнхийлөгч Алмазбек Атамбаев хэвлэлийнхэнд хандаж үг хэлэхийг хүсээд, би өөрийн талаар цуурхал, хов живийн шинж чанартай мэдээлэл гарч буйг байнга сонсдог. Энэ нь мэдээж бүхэлдээ үнэн биш юм" гээд нутгаа танилцуулах явцад жолооны ард В.Путин өөрөө сууж явсан гэж хэлжээ.

Сэтгүүлчид Владимир Путинээс арав гаруй хоног хэвлэлийн хараанд өртөөгүй шалтгааныг нь лавлаж, түүний биеийн байдлыг асуужээ. Энэ үеэр Владимир Путин сэтгүүлчдэд хандан эрүүл мэндийнхээ талаар гарсан цуу яриаг няцаажээ. Гэвч өнгөрсөн долоо хоногт яг хаана байсан тухайд ямар нэг үг унагаагүй байна. Тэрээр хэвлэлээр гарч байгаа элдэв мэдээлэл бол хов жив төдий гэж хэлээд “Хов живгүй бол амьдрал уйтгартай” гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Белорусын Ерөнхийлөгч Лукашенко, Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев нартай Астанад хийх уулзалтаа цуцалснаас үүдэн түүний биеийн байдал муу байна гэсэн мэдээлэл дэлхий нийтээр тархсан билээ.

Кремлийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч Дмитрий Песков Санк-Петрбург хотод уулзах болсон шалтгааныг тайлбарлахдаа “Атамбаевын охин энд сурдаг тул түүнд илүү зохимжтойг бодолцсон” гэжээ. Мөн тэрээр сэтгүүлчдээс "Ханиад тусч өвдсөн, генералуудад баривчлагдсан, шинэ хүүхдээ асарч байгаа ерөнхийлөгчийг та нар харав уу? Цуурхалд итгэх хэрэг байсан уу?" хэмээн асуусан байна. Оросын хэвлэлүүдэд, Владимир Путины эрүүл чийрэг харагдаж буйг онцолжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭputin


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.