Франсуа Олланд: Шашны хэт халуурал мусульманчуудыг хохироох болно

Д.Тулга / Гадаад мэдээ

ollandӨчигдөр буюу энэ сарын 15-ны өдөр Парисын Арабын төвд "Арабын орнуудын сэргэн мандалт" чуулга уулзалт болжээ. Тус чуулга уулзалтад Францын ерөнхийлөгч Франсуа Олланд оролцож үг хэлсэн байна.

Тэрээр “Исламын шашин ардчилал хоёр нэгдэх боломжтой. Харин шашны хэт халуурал, шашны номлолын үзэл мусульманыг өөрийг нь хохироох болно. Францын мусульманчууд Францын иргэнтэй адил тэгш эрх эдэлж, адилхан үүрэг хариуцлага хүлээх ёстой. Францын мусульманчууд эв найрамдалтай байж, хүмүүсийг хүндэтгэхийн зэрэгцээ Франц улсыг хүндэтгэх ёстой” гэж хэлжээ.

Францын ерөнхийлөгч, Франц бол найрсаг орон, гэхдээ өөрийн хууль тогтоомж, зарчимтай. Ардчилал эрх чөлөөний талаар ямар ч эргэлзэх зүйлгүй. Хилийн чанадад, ялангуяа Сири, Ойрхи Дорнодод болж буй мөргөлдөөний бурууг Францад тохоох ёсгүй хэмээн онцолсон байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:51:53

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:51:53

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.