Ухаалаг тоолуур туршиж байна
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид иргэдээс цахилгааны тоолуурын заалтыг буруу бичиж байна гэх гомдол байнга ирдэг байна. Иймд энэ асуудлыг шийдэх зорилгоор тус компанийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс ухаалаг тоолуур нэвтрүүлэх ажлыг туршиж эхлээд байгаа аж.
Энэхүү тоолуур нэвтэрснээр тоолуурын заалт болон эвдрэл гэмтлийн талаарх мэдээлэл холбогдох албанынханд шууд хүрдэг болох юм байна. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 30-аад мянган хэрэглэгчдийн хэрэгцээнд энэхүү ухаалаг тоолуурыг тавьж туршиж буй юм байна. Ухаалаг тоолуур нь айл бүрээр явж тоолуурын заалт бичдэг ажилчдын цаг завыг хэмнэх бөгөөд албан өрөөнөөсөө тухайн хэрэглэгчийн тоолуурын заалт, эвдрэл гэмтлийг хянах боломжтойгоороо онцлог аж.
Ухаалаг тоолуурыг 2010 онд Монгол Улсын стандарт хэмжил зүйн үндэсний төвд загварын туршилтад оруулан албан ёсоор гэрчилгээжүүлжээ. Улмаар манай орны эрс тэс уур амьсгалд бүрэн нийцсэн -50 хэмийн хүйтэн болон +70 хэмийн халуунд ямар ч саадгүйгээр ажиллах боломжтой гэж үзсэн байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:48
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:48