Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг танилцуулав

Д.Тулга / Хууль

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс найз бүйсгүйнхээ аминд хүрсэн хэрэгт шалгагдаж байсан Г.Алтанхүүд холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа мэдээлэл хийлээ.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Мөнхтуяа мэдээлэхдээ “Г.Алтанхүүд холбогдох хэргийг өчигдөр хэлэлцэж, шүүхээс түүнд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангиар Эрүүгийн хуулийн 98.1 дэх хэсгийг үндэслэн гурван жилийн хорих ял оноосон. Харин түүнд үүсгээд байсан Эрүүгийн хуулийн 91.1 буюу хүнийг санаатай хөнөөсөн гэх зүйл ангийг хэрэгсэхгүй болгосон. Тэрээр 2013 оны 11 сарын 10-12 ны өдрүүдэд өөрийн хамтран амьдрагч Цэдэн-Ишийг зодож түүний биед хөнгөн зэргийн гэмтлүүдийг шууд учруулж доргиосны улмаас хохирогчийн цөс шүүрсний улмаас олон эрхтэний дутагдалд орж амь насыг нь хохироосон гэж үзэж прокурорт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байдаг.

Талийгаачийн цогцост хийсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 12 сарын 17-ны өдрийн задлан шинжилгээний 1944 дүгнэлт, мөн 1456 дүгнэлтүүдээр дээрх дүгнэлтүүдээс болж үхлийн шарх аваагүй гэсэн дүгнэлт гаргажээ. Харин талийгаачийн архины хордлогоос үүдэлтэй элэг бөөрний дутагдалд орсны улмаас амь нас нь хохирсон гэж үзжээ. Мөн талийгаачийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж дүгнэгджээ. Түүний биед учирсан гэмтэл нь шууд үхэлд хүргэх боломжгүй гэсэн байна.

Мөн шүүхээс дахин гэмтлийн зэргийг тогтоолгох нэмэлт шинжилгээ хийлгэсэн байна. Учир нь шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчдийн гаргасан нийт дөрвөн дүгнэлтээр талийгаачийг архины хордлого буюу согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэгний цочмог үрэвсэл, цөсний цоргын гэмтлийн улмаас амь насаа алдсан болохыг тогтоосон. Түүнчлэн Шүүхийн шийдвэрээр Г.Алтанхүүд оногдуулсан гурван жилийн хорих ялаас цагдан хоригдсон хоногийг хасахаар болсон" гэсэн юм.

Б.БУРМАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:16

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:16


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.