Гадаад валютын нөөц нэмэгджээ

Д.Тулга / Эдийн засаг

dollarМонголбанкны гадаад валютын нөөцийг нэг сарын хоцрогдолтой өөрийн веб хуудас дээр байнга мэдээлж байдаг. Гадаад валютын нөөц 2014 оны 11 сарын сүүлээр 1.352.1 сая ам доллар байсан билээ. Оны эцсийн байдлаар, гадаад валютын нөөц 1.650 сая ам доллар болж нэмэгджээ. Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаа хэлэхдээ “Олон улсын жишиг төвшин нь гадаад валютын нөөц импортын 12 долоо хоногтой тэнцэж байх ёстой байдаг. Манай улсын хувьд өнгөрсөн 11 сарын эцсээр 14.6 долоо хоног, 2014 оны эцсээр 21.9 долоо хоногийн хэрэгцээг хангаж байна. Монголбанкны валютын зах дахь оролцоо өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад буурч байгаа. Гэхдээ валютын захад огцом хэлбэлзэл гарсан үед Монголбанк байнга оролцож ирсэн бодлого хэвээрээ хадгалагдана” гэв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:55:39

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:55:39

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.