Эрдэмтэд жагсаалаа түр хойшлууллаа

Д.Тулга / Боловсрол

ШУА-ийн хүрээлэнгүүдийг Их сургуулиудтай нэгтгэх талаар ерөнхий сайд хэлсэн. Харин үүнийг ШУА-ийнхан эсэргүүцэж жагсаал хүртэл зохион байгуулсан билээ. Тэд ерөнхий сайдад өгсөн шаардах бичгийн хариу ирээгүй учраас ирэх долоо хоногт мөн жагсаал зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Учир нь өчигдөр орой 17.00 цагаас хойш Л.Гантөмөр сайдтай уулзаж тодорхой зөвшилцөлд хүрсэн гэж байлаа. Түүний хэлж байгаагаар шинжлэх ухааны байгууллагыг татан буулгахгүй. Харин дотоод асуудалд нь шинэчлэл, өөрчлөлт оруулахаар болсон гэв. Гэхдээ ШУҮЭ-ийн зүгээс сайдыг хэлсэндээ хүрэх үгүйг нь харсны эцэст жагсаалаа үргэлжлүүлэх эсэхээ шийднэ, одоогоор түр хугацаанд хойшлуулсан гэсэн юм. Ямартай ч өчигдрийн хэлэлцээрийн хүрээнд ШУҮЭ, БСШУЯ хамтарсан ажлын хэсэг байгуулсан байна.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.