Аймгийн хурц арслан О.Гантулга түрүүлжээ

Д.Тулга / Спорт

buhМонгол бөхийн өргөөнд өнгөрсөн амралтын өдөр Ардын хувьсгалын 43 жилийн ойн их баяр наадамд Улсын аварга Д.Чимэд-Очироор тав даван улсын начин цол хүртсэн Дүгэрийн Солооны нэрэмжит үндэсний бөхийн барилдаан болж өндөрлөв. Тус барилдаанд улсын цолтой бөх барилдаагүй. Аймгийн цолтой бөхчүүд хүч үзсэнээс Увс аймгийн хурц арслан О.Гантулга давж түрүүлжээ. Барилдааны шөвгийн дөрөвт аймгийн хурц арслан Б.Одгэрэл / Сэлэнгэ/, аймгийн арслан О.Гантулга / Увс/, аймгийн арслан Ц.Чимэддорж / Өвөрхангай/, аймгийн арслан Ц.Мөнхбаяр нар үлдсэн байна.

Увс аймгийн нутгийн зөвлөлөөс ахмад бөхчүүдээ алдаршуулах зорилгоор цуврал барилдаан ийнхүү амжилттай зохион байгуулж буй юм. Анхныхаа барилдааныг улсын начин Х.Гэлэгийн нэрэмжит болгон өнгөрсөн оны 11 дүгээр сард хийсэн бол хоёр дахь нь Д.Солооных болов. Гурав дахь барилдаанаа "Улаан гуталт" хэмээх улсын начин Х.Цэрэндоржийн нэрэмжит болгон зохион байгуулна гэж Увс амйгийн нутгийн зөвлөлийн дарга, МУУГЗ Д.Цэрэнсамбуу хэлэв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.