Марс гариг руу илгээсэн төхөөрөмжийг олжээ

Д.Тулга / Орон нутаг

сансар

Саяхан Их Британи улс 2003 онд Марс гариг руу илгээсэн “Бигл 2” сансрын төхөөрөмжийг олж илрүүлжээ. Өнгөрөгч баасан гаригт Лондонгийн Хатан хааны нийгэмлэг, Европын сансрын агентлаг, Их Британийн сансрын агентлагийн мэргэжилтнүүд уг сансрын төхөөрөмжийн талаар мэдээлэл хийсэн байна. Энэхүү төхөөрөмж нь Их Британийн их сургуулийн Профессор Колин Пиллинжерийн нас барахаасаа өмнө бүтээсэн төхөөрөмж аж.

“Бигл 2”-ийг Марс гарагийн тойрог замд оруулж мэдээлэл илгээхээр програмчилсан байсан боловч 12 жилийн өмнө сураггүй алга болсон байжээ. Төхөөрөмжөөс сураг тасарснаас хойш хэдэн сарын дараа Колин “Бигл 2” руу дохио илгээж үзсэн байна. Тухайн үед НАСА-гаас хиймэл дагуулаар харуулахад өндөр нягтаршилтай зураг гаргаж өгөх боломжгүй байсан аж. Гэсэн ч дохио илгээхээ огт зогсоогоогүй байна.

Өнгөрөгч баасан гаригт “Бигл 2”-той холбоо тогтоохоор хэд хэдэн эрдэмтэн, судалгааны ажилтан баг болон ажиллажээ. НАСА-гийн хиймэл дагуултай холбогдож, камер бүхий Хайерс хайгуулын тойрогчийг ажиллуулсан нь амжилттай болсон байна. Судалгааны ажилчид “Бигл 2” төхөөрөмж тойрог замаас шидэгдэж эвдэрсэн байж болзошгүй гэжээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:48


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.