Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд шинэ сургууль ашиглалтад орлоо

Д.Тулга / Боловсрол

surguuliСүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах улсын тэргүүний 58 дугаар сургуулийн хичээлийн III байр буюу 620 хүүхдийн суудалтай бага сургууль шинээр нээгдэж, өчигдрөөс эхлэн сурагч, хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Тус дүүргийн хүн амын нягтаршил ихтэй 15-17 дугаар хорооны хүүхэд багачууд ийнхүү гэртэйгээ ойрхон сургуультай болж буй юм. Өмнө нь сурагчид гурван ээлжээр хичээллэдэг байжээ. Тэд бага сургуулийн байртай болсноор хоёр ээлжээр хичээллэх таатай орчин бүрдлээ хэмээн эцэг, эхчүүд ам сайтай байлаа. Хамгийн гол нь нар тусах буюу байгалийн гэрэлтүүлэг ашиглалтыг сайн шийдэж өгсөн нь тус сургуулийн бас нэг онцлог.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь сургууль цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, орчин нөхцлийг сайжруулах, хүүхдийн хөгжих боломжийг бүрдүүлж, авъяас чадварыг нээн тэтгэх зорилготой олон ажлыг хийж хэрэгжүүлжээ.

М.АМАРЖАРГАЛ

surguulisurguulisurguulisurguulisurguuli


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.