Спортын төв ордонг шинэчлэн барих санамж бичигт гарын үсэг зуржээ

Админ / Спорт

Эрүүл мэнд спортын дэд сайд Т.Болдбаатар, БНХАУ-ын төрийн өмчит “Шанхай констракшн” компанийн удирдлагуудтай Спортын төв ордонг шинэчлэн барих санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус компани “Буянт-Ухаа” спортын ордонг барьж байсан юм. Одоо ашиглаж буй Спортын төв ордон 1958 онд БНХАУ-ын тусламжаар баригдаж жүдо, чөлөөт, бокс, хүндийг өргөлт, гимнастикийн спортын тоноглол бүхий долоон зааланд үндэсний шигшээ болон өсвөрийн тамирчид бэлтгэлээ хийдэг. Тус ордонд жилд дунджаар дотоодын болон олон улсын чанартай 140 гаруй тэмцээн зохион байгуулагддаг.

Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Спортын төв ордны барилгыг ашиглах боломжгүй гэсэн хоёр удаа гаргасан ч үндэсний шигшээ баг бэлтгэлээ хийж спортын холбоод үйл ажиллагаагаа явуулдаг үндсэн бааз тул өдийг хүртэл ашигласаар байгаа. Шинэчлэгдэн баригдах Спортын төв ордон нь 50 метр усан бассейн, 2500 хүний суудалтай спорт урлагийн төв, 1000 хүний суудалтай туслах заал, үндэсний шигшээ болон өсвөрийн тамирчид бэлтгэлээ хийх 30 гаруй заал, тамирчдад үйлчилгээ үзүүлэх спортын эмнэлэг, дасгалжуулалтад хяналт тавих лаборатори, зочид буудалтай байхаар төлөвлөжээ.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.