Б.Немцовын охин Жанна: Захиалгат аллага байсан гэдэгт итгэлтэй байна

Д.Тулга / Гадаад мэдээ

nomtsovОХУ-ын сөрөг хүчний удирдагчдын нэг Борис Немцовын ууган охин Жанна Оросын эрх баригчдыг эцгийнхээ үхэлд буруутай хэмээн мэдэгджээ. Тэрээр Германы “Bild am Sonntag” сонинд ярилцлага өгөхдөө “Би үүнийг захиалгат аллага байсан гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн байна.

Жанна аллагыг эрх баригчдын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан учир хэрэгтнүүд ялаас мултарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Тэрээр “Кремлийн эсрэг байсан болохоор түүнийг хөнөөсөн. Энэ бол тодорхой” гэжээ. Түүнчлэн эцгийг нь хөнөөсөн хэргээр хэн нэгнийг ялласан ч тэдгээр нь жинхэнэ хэрэгтнүүд биш байх нь тодорхой гэж үзсэнээ хэлсэн байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭnomtsov

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.