Виктор Януковичийг огцруулсны нэг жилийн ойг тэмдэглэжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Өнгөрсөн баасан гарагт Украинд Ерөнхийлөгч Виктор Януковичийг огцруулсны нэг жилийн ой болжээ. Энэ өдөр нийслэл Киев хотод олон мянган хүн цугларч, өнгөрсөн оны Майданы үймээний үеэр амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлсэн байна. 2014 оны хоёрдугаар сарын 20-нд Засгийн газрын мэргэн буучид жагсагчид руу гал нээсний улмаас 49 хүн амиа алдаж, бараг 100 хүн шархадсан юм.

Үүнээс хоёр хоногийн дараа Ерөнхийлөгч Виктор Янукович эх орноосоо дүрвэж, жагсагчид Майданы талбайд ялалтаа тунхагласан юм. Энэ үйл явдал нь хөрш Европ болон ОХУ-ын улмаас хоёр хуваагдсан Украинд шинэ өдөр авчирч байна гэж жагсагчид итгэж байсан ч өнөөдрийг хүртэл хямрал үргэлжилсээр байгаа аж.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.