Польшийн бизнесийн төлөөлөгчид Хөшигтийн хөндийн хурдны замын төсөлд хамтрах санал тавьжээ

Д.Тулга / Улстөр

цог

БНПУ-д хийх айлчлалынхаа хүрээнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич, БНПУ-ын Сеймийн Маршал Родаслав Шикорскитой болон БНПУ-ын Шадар сайд, Эдийн засгийн сайд Януш Пехочиньски, Гадаад хэргийн сайд Гшегож Схетынатай уулзах төлөвлөгөөтэй байгаа. ХОёр улсын бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх уг уулзалттай зэрэгцэн Польш Улсын бизнесийн төлөөлөгчид Улсын Их Хурлын дэд дарга Л.Цогтой уулзсан байна.

Өчигдөр БНПУ-ын бизнесийн төлөөлөгчид Хөшигтийн хөндий-Улаанбаатар чиглэлийн хурдны замын төсөл дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Энэхүү замыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр, өөрсдийн хөрөнгөөр Европ стандартын дагуу барих боломжтой гэж БНПУ-ын бизнесийн төлөөлөгчид УИХ-ын дэд дарга Л.Цогтой уулзах үедээ мэдэгджээ. Энэ долоо хоногт Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын 32 км үргэлжлэх хурдны замын санхүүжилтийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн юм. Польш улсын бизнесийн төлөөлөгчдийн энэхүү саналыг манай тал нааштайгаар хүлээн авсан байна.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.