Нохойны ухаалаг үүр бүтээжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

uurБНСУ-ын “Самсунг компани нохойд зориулсан, 30 сая воноор үнэлэгдэх ухаалаг үүр бүтээжээ. Энэхүү үүрийн тусламжтайгаар нохойгоо гэртээ ганцааранг нь үлдээсэн ч сэтгэл зовох шаардлагагүй болох аж.

Тус ухаалаг үүр доторхи хөгжим, зурагтыг гэрээсээ хол байгаа нохойн эзэн гар утаснаасаа удирдан ажиллуулах боломжтой юм байна. Мөн нохойн хоол болон уух усыг утаснаасаа удирдан үүрэн доторх тавган дотор орж байхаар бүтээжээ. Түүнээс гадна хүссэн үедээ 24 цагаар ажиллах хяналтын камераа асаан нохойтойгоо дүрсээ харан ярилцах боломжтой юм байна.

Энэхүү нохойн ухаалаг үүрийг “Самсунг” компанийн Англи улс дахь салбараар дамжуулан худалдаалах бөгөөд Лондон хотноо зохион байгуулагддаг 109 жилийн түүхтэй, хамгийн сайхан нохой шалгаруулах тэмцээний үеэр нийтэд толилуулахаар төлөвлөжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.